Wednesday, November 26, 2014

Чихрийн шижинтэй тэмцэх дэлхий нийтийн өдөр

Цусан дахь чихэр буюу глюкозын хэмжээ ихсэх нь бодисын солилцооны эмгэг юм. Өөрөөр хэлбэл нэг эрхтний биш бүх биеийн эмгэг бөгөөд бусад эмгэгийг хүндрүүлэхэд ч түлхэц болдог. 
Цусан дахь глюкозын хэмжээ ихэссэнээр судасны эндотел буюу хамгийн дотор талын хана гэмтдэг. Гэмтсэн судасны үйл ажиллагаа доголдож, судасны нэвчимтгий чанар алдагдана. Хамгийн эхэнд хялгасан судсууд гэмтэх ба нүд, бөөр гэх мэт хялгасан судас ихтэй эрхтнүүд эхлээд өвчилж, цаашлаад зүрх, тархины том судсуудыг гэмтээж, судасны үрэвсэл үүсгэнэ. Бүхий л эрхтэнд хүндрэл үүсэж болох ч хамгийн аюултай нь нүд, бөөр, мэдрэлийн хүндрэл гэж үздэг. Тиймээс чихрийн шижин өвчинг зөвхөн ам цангах, ядрах зэрэг зовиураар төсөөлж болохгүй.
  

Таргалалт яагаад чихрийн шижинтэй холбоотой вэ?

Чихрийн шижин өвчний 80% нь таргалалттай холбоотой, үлдсэн 20% нь л  өөр бусад шалтгаантай байдаг. Ерөөсөө л хөдөлгөөний хомсдол, эрүүл бус замбараагүй хооллолтоос ихээхэн хамаарна. Энэ өвчнөөр өвдөх нь хор хөнөөл маш ихтэй, эдийн засгийн хувьд ч ихээхэн хохирол учруулдаг тул анхнаасаа энэ өвчнөөр өвдөхгүй байх нь чухал.

Хэвлийн хэсгийн таргалалт хамгийн аюултай

Хэвлийн хэсэгт чөлөөт өөхний хүчил хамгийн их үүсдэг. Өөрөөр хэлбэл хүн хэвлий хэсгээрээ таргалаж, өөх хуримтлагдах тусам инсулины дөжрөл/insulin resistant/ үүсгэдэг. Энэхүү үйл явц үүсэхэд нүүрс усны солилцоог алдагдуулж, чихрийн шижинг үүсгэдэг.
Хүн хоол тэжээлээрээ нүүрс ус авдаг/ ганцхан шоколад, чихэрлэг хүнсэнд л нүүрс ус байдаг гэж ойлгож болохгүй/. Тэрхүү биеэнд орсон нүүрс усыг глюкоз буюу хамгийн энгийн нэгдэлт нүүрс ус болгосоны дараа эс рүү нэвтрүүлэн оруудаг. Эс рүү глюкозыг инсулийн тусламжтайгаар оруулах бөгөөд инсулин глюзозыг танихаа байн, эс рүү түүнийг зөөхөө болисноор инсулины дөжрөл үүсдэг. Нэгэнт глюкоз эс рүү орж чадахгүй болсон тул цусандаа эргэлдсээр байх бөгөөд үүнийг л бид цусан дахь сахарын хэмжээ ихсэх буюу чихрийн шижин гэдэг.
сахартай, өөх тостой хоол хүнс бага хэрэглэе

No comments:

Post a Comment