Wednesday, November 26, 2014

Хөдөлгөөн яагаад чихрийн шижин тусахаас сэргийлдэг вэ?


Жараас доош насны хүмүүс долоо хоногт долоон удаа, 60-аас дээш насны хүмүүс 7 хоногт таван удаа 30 минутаар, дунд зэргийн эрчимтэй, идэвхтэй хөдөлгөөн хийх нь стандарт хэмжээ гэж ДЭМБ-аас зөвлөдөг. Дасгал хөдөлгөөн хийснээр зөвхөн чихрийн шижинтэй хүмүүсийн хувьд л гэхэд дараах өөрчлөлтүүд гардаг. Үүнд:
  • Цусан дахь глюкозын хэмжээ буурдаг
  • Биеийн жин буурна
  • Инсулин дөжрөх  байдал багасна
  • Захын эдэд инсулины мэдрэх чадвар нэмэгдэнэ
  • Бие дэхь өөх тосны хэмжээ багасна
  • Зүрх судасны үйл ажиллагаа сайжирна
  • Булчин, ясны тогтолцоо бэхжинэ
  • Хоол боловсруулах эртхэн тогтолцоо сайжирна
  • Ерөнхий сэтгэлзүйн байдал дээшилнэ гэх мэт.
Тиймээс хөдөлгөөн бол чихрийн шижингээс сэргийлэх хамгийн эхний арга хэмжээ юм. Үүн дээр хоолны дэглэм мөн нэмэгдэнэ.

No comments:

Post a Comment