Monday, September 7, 2015

Биологийн нэр томъёо англиар /3-р хэсэг: Эсийн бүтэц/

Cell structure


Structure - Бүтэц
Cytoplasm - Цитоплазм
Nucleus - Бөөм
Cell membrane - Эсийн мембран
Mitochondria - Митохондри
Ribosome - Рибосом
Chloroplast - Хлоропласт
Cell wall - эсийн хана
Vacuole - Вакуоль


Биологийн нэр томъёо англиар /2-р хэсэг: эс, эд, ба эрхтэн/

Cell, tissues, and organs


Cell - эс
Tissue - эд
Organ - эрхтэн
Function - үүрэг
Specialised - тусгайлсан
Group - бүлэг
  • Organelle - Cell structure that is specialised to carry out a particular function or job. Эрхтэнцэр - Тодорхой үүрэг гүйцэтгэхэд тусгайлан зориулагдсан эсийн бүтцийг хэлнэ.
  • Cell - Basic structural and functional unit of a living organism                                                Эс - амьд организмын бүтэц ба үүргийн суурь нэгж.
  • Tissue - Group of cells with similar structures, working together to perform a shared function.                                                                                                                                            Эд - Хамт нэг үүрэг гүйцэтгэдэг төстэй бүтэцтэй бүлэг эсүүдийг хэлнэ.
  • Organ - Structure made up of a group of tissues working together to perform specific functions.                                                                                                                                         Эрхтэн - Тодорхой үүрэг хамтран гүйцэтгэдэг бүлэг эсээс бүрдсэн бүтэц.
  • Organ systems - Group of organs with related functions, working together to perform body functions.                                                                                                                                Эрхтэн тогтолцоо - Тодорхой биеийн үйл ажиллагааг явуулдаг үүргээрээ холбогдсон бүлэг эрхтнүүдийг хэлнэ.

Sunday, September 6, 2015

Биологийн нэр томъёо англиар /1-р хэсэг: Амьд организмуудын үндсэн шинж тэмдгүүд/


Characteristics of living organisms


  • Nutrition - Хооллолт

Taking in of nutrients which are organic substances and mineral ions, containing raw materials or energy for growth and tissue repair, absorbing and assimilating them.
Органик бодис, минерал ионуудыг авч өсөлт эдийн нөхөн сэргээлтэнд зарцуулагдах энергийн авч, ассимиляцид оруулах процесс.


  • Excretion - Ялгаруулалт
Removal from organisms of toxic materials, the waste products of metabolism
Метаболизмын хаягдал бүтээгдэхүүнүүд буюу организмын хортой хаягдал материалуудыг гадагшлуулах

  • Respiration - Амьсгалалт
The chemical reaction that break down nutrient molecules in living cells to release energy
Эс дэхь хоол хүнсийг задалж энерги үүсгэх химийн урвал.

  • Sensitivity - Мэдрэл
The ability to detect or sense changes in the environment and to make responses
Орчин тойрны өөрчлөлтийг мэдэрч, хариу үйлдэл үзүүлэх чадвар.

  • Reproduction - Үржил
The processes that make more of the same kind of organism.
Өөртэйгөө ижил организм үүсгэх процесс.

  • Growth - Өсөлт
A permanent increase in size and dry mass by an increase in cell number or cell size or both
Эсийн тоо, хэмжээ зэрэг өсөж хэмжээ масс нь дахиж хэвэндээ орохгүйгээр өсөх

  • Movement - Хөдөлгөөн
An action by an organism or part of an organism causing a change of position or place.
Организмийн нэг хэсэг эсвэл организм өөрөө хөдөлж байрлалаа, эсвэл газраа өөрчлөх үзэгдэл.

Шинэ үгийн сан:
Tissue repair- эсийн нөхөн төлжилт
Tissue- эд
nutrient- хоол
cell - эс
detect - таниж илрүүлэх
absorb - шингээх

Wednesday, November 26, 2014

Чихрийн шижин өвчнөөс сэргийлэх энгийн арга

Мэдээж тогтмол хөдөлгөөн, зөв хооллолт энэхүү аймшигт өвчнөөс биднийг хамгаална. Гэвч өөр бидний хийж чадах зүйл байгаа юу? Хариулт бол мэдээж тийм :)
Тэгвэл сүү сахарын өвчнөөс биднийг хамгаалдаг гэдгийг тогтоожээ.

Сvvн бvтээгдэхvvн чихрийн шижингийн хоёрдугаар төрлөөр өвчлөх эрсдлийг бууруулдгийг Харвардын их сургуулийн анагаах ухааны тэнхимийн судлаачид тогтоожээ. Сvv, бяслаг, тараг, цөцгийн тос хvний биеийн “vйлдвэрлэдэггvй” транспальмитолеино (transpalmitoleic) хэмээх хvчил агуулдаг нь эрсдлийг 60 хvртэлх хувиар бууруулдаг аж.

Бvх амьтанд байдаг энэ хvчил цусан дахь инсулин болон холестериний төвшинг хянаж, инсулиний мэдрэмжит чанарыг бууруулдаг байна.

Гэвч судлаачид энэ төрлийн бvтээгдэхvvн илvvдэл жин vvсгэх өөх тос ихээр агуулдаг. Тиймээс өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хэмжээ хязгааргvй хэрэглэж болохгvйг анхааруулж, бага илчлэгтэй сvvн бvтээгдэхvvн хэрэглэх нь дээр гэжээ. Тэд тэнцвэртэй хоолны дэглэм барьж, ямар ч төрлийн хvнсийг хэтрvvлэн хэрэглэхгvй байхыг зөвлөсөн байна.

Чихрийн шижин хоёр төрөлтэй. Нэг нь нойр булчирхайн хэвийн vйл ажиллагаа алдагдсанаас цусан дахь чихрийн хэмжээг хянадаг инсулин гэх бодис ялгарахаа больдог байна. Энэ нь голдуу залуус, бага насныханд тохиолддог. Харин хоёр дахь төрөл нь инсулин хэвийн хэмжээгээр ялгардаг ч бие махбодь чихэр хvлээж авахаа больсноос vvддэг аж.

Нийт өвчлөлийн 80-85 хувийг эзэлдэг энэ төрлөөр өнөөдөр дэлхийд 180 сая хvн өвчлөөд байна. Цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа юм. Илvvдэл жинтэй 40-өөс дээш насны хvмvvст ихэнхдээ илэрдэг энэ төрөл голчлон хоолны буруу дэглэм болон хоол хэт сойх, хөдөлгөөн дутагдахаас vvддэг.

Өвчтөний хэрэглэсэн чихэрлэг бvтээгдэхvvн эсэд бvрэн нэвтэрч чадалгvй цусанд хуримтлагдан нvд, бөөр, зvрх, мэдрэлийн эсvvд болон vндсэн артерийн судас, судлуудыг гэмтээдэг юм. Чухам яагаад чихэр хvлээж авдаггvйн учрыг одоог хvртэл шинжлэх ухаан тайлаагvй юм.

Сvvлийн судалгаагаар хоёрдугаар төрлийн чихрийн шижингийн vед ногоон цайнаас илvv Энэтхэгийн кокцини ургамлын ханд цусан дахь сахарын илvvдлийг vр дvнтэйгээр бууруулдаг нь тогтоогджээ. Олон наст энэ ургамал эртнээс хэрэглэгдэж байсан ч шинжлэх ухааны vvднээс анх удаа судалгаа хийсэн нь энэ юм.

Хөдөлгөөн яагаад чихрийн шижин тусахаас сэргийлдэг вэ?


Жараас доош насны хүмүүс долоо хоногт долоон удаа, 60-аас дээш насны хүмүүс 7 хоногт таван удаа 30 минутаар, дунд зэргийн эрчимтэй, идэвхтэй хөдөлгөөн хийх нь стандарт хэмжээ гэж ДЭМБ-аас зөвлөдөг. Дасгал хөдөлгөөн хийснээр зөвхөн чихрийн шижинтэй хүмүүсийн хувьд л гэхэд дараах өөрчлөлтүүд гардаг. Үүнд:
  • Цусан дахь глюкозын хэмжээ буурдаг
  • Биеийн жин буурна
  • Инсулин дөжрөх  байдал багасна
  • Захын эдэд инсулины мэдрэх чадвар нэмэгдэнэ
  • Бие дэхь өөх тосны хэмжээ багасна
  • Зүрх судасны үйл ажиллагаа сайжирна
  • Булчин, ясны тогтолцоо бэхжинэ
  • Хоол боловсруулах эртхэн тогтолцоо сайжирна
  • Ерөнхий сэтгэлзүйн байдал дээшилнэ гэх мэт.
Тиймээс хөдөлгөөн бол чихрийн шижингээс сэргийлэх хамгийн эхний арга хэмжээ юм. Үүн дээр хоолны дэглэм мөн нэмэгдэнэ.

Чихрийн шижинтэй тэмцэх дэлхий нийтийн өдөр

Цусан дахь чихэр буюу глюкозын хэмжээ ихсэх нь бодисын солилцооны эмгэг юм. Өөрөөр хэлбэл нэг эрхтний биш бүх биеийн эмгэг бөгөөд бусад эмгэгийг хүндрүүлэхэд ч түлхэц болдог. 
Цусан дахь глюкозын хэмжээ ихэссэнээр судасны эндотел буюу хамгийн дотор талын хана гэмтдэг. Гэмтсэн судасны үйл ажиллагаа доголдож, судасны нэвчимтгий чанар алдагдана. Хамгийн эхэнд хялгасан судсууд гэмтэх ба нүд, бөөр гэх мэт хялгасан судас ихтэй эрхтнүүд эхлээд өвчилж, цаашлаад зүрх, тархины том судсуудыг гэмтээж, судасны үрэвсэл үүсгэнэ. Бүхий л эрхтэнд хүндрэл үүсэж болох ч хамгийн аюултай нь нүд, бөөр, мэдрэлийн хүндрэл гэж үздэг. Тиймээс чихрийн шижин өвчинг зөвхөн ам цангах, ядрах зэрэг зовиураар төсөөлж болохгүй.
  

Таргалалт яагаад чихрийн шижинтэй холбоотой вэ?

Чихрийн шижин өвчний 80% нь таргалалттай холбоотой, үлдсэн 20% нь л  өөр бусад шалтгаантай байдаг. Ерөөсөө л хөдөлгөөний хомсдол, эрүүл бус замбараагүй хооллолтоос ихээхэн хамаарна. Энэ өвчнөөр өвдөх нь хор хөнөөл маш ихтэй, эдийн засгийн хувьд ч ихээхэн хохирол учруулдаг тул анхнаасаа энэ өвчнөөр өвдөхгүй байх нь чухал.

Хэвлийн хэсгийн таргалалт хамгийн аюултай

Хэвлийн хэсэгт чөлөөт өөхний хүчил хамгийн их үүсдэг. Өөрөөр хэлбэл хүн хэвлий хэсгээрээ таргалаж, өөх хуримтлагдах тусам инсулины дөжрөл/insulin resistant/ үүсгэдэг. Энэхүү үйл явц үүсэхэд нүүрс усны солилцоог алдагдуулж, чихрийн шижинг үүсгэдэг.
Хүн хоол тэжээлээрээ нүүрс ус авдаг/ ганцхан шоколад, чихэрлэг хүнсэнд л нүүрс ус байдаг гэж ойлгож болохгүй/. Тэрхүү биеэнд орсон нүүрс усыг глюкоз буюу хамгийн энгийн нэгдэлт нүүрс ус болгосоны дараа эс рүү нэвтрүүлэн оруудаг. Эс рүү глюкозыг инсулийн тусламжтайгаар оруулах бөгөөд инсулин глюзозыг танихаа байн, эс рүү түүнийг зөөхөө болисноор инсулины дөжрөл үүсдэг. Нэгэнт глюкоз эс рүү орж чадахгүй болсон тул цусандаа эргэлдсээр байх бөгөөд үүнийг л бид цусан дахь сахарын хэмжээ ихсэх буюу чихрийн шижин гэдэг.
сахартай, өөх тостой хоол хүнс бага хэрэглэе